Tuesday, November 16, 2010

"Би таныг харж байна!" хавтгайруулсан халамжийн эсрэг иргэдийн хөдөлгөөн

2011 онд Хүний хөгжлийн сангаас хавтгайруулсан халамж хэлбэрээр иргэдэд сар бүр бэлнээр 702.500.000.000 (долоон зуун хоёр тэрбум таван зуун сая) төгрөг тараaхаар төсөвлөсөн байна.


Энэхүү хэт хавтгайруулсан халамж нь өргөн хэрэглээний барааны үнийг өсгөж, мөнгийг үнэгүйдүйлэн, хувь хүний хөгжлийг сулруулж, ажиллаж хөдөлмөрлөх сонирхол, бүтээлч чанарыг үгүйсгэн, бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлэн, ажилгүйдлийг дэврээсэн, иргэдийг төрөөс хараат, төрөөс горьдсон, үлбэгэр сул дорой болгох алсын хараагүй, аргацаасан шинжтэй, нөхөж баршгүй хор уршигтай бодлого юм.



Монгол Улсын иргэн та Засгийн газрын энэхүү хавтгайруулсан халамжийн бодлогыг эсэргүүцэж Төсвийн хуулийн төслийн энэ хэсгийг батлахгүй байхыг өөрийн төлөөлөгч, хууль тогтоогч УИХ гишүүдээс шаардахыг уриалж байна!!!


Хэрвээ бид дуу хоологоо хүргэхгүй бол өөр хэн ч бидний өмнөөс дугарахгүй. Өөрийн сонгосон төлөөлөгчөө ажиллуулах цаг нь болжээ.

Манай аянд хэрхэн нэгдэх вэ? 

Та доор тавигдсан захидлын принтерлэж аваад эхийг бөглөөд өөрийн тойргоос сонгогдсон гишүүддээ илгээхэд хангалттай. 
(Зураг дээр дарж томруулаад save as хийнэ)

Эхийг хэвлэж авсны дараа юуг анхаарах вэ?

Захидлын эхийг А4 ийн цаасан дээр хэвлэж авна. Хэвэлсэнийхээ дараа дугтуйндаа хийгээд, хаягаа дээр нь бичээд Иргэдыг хүлээн авах байранд хүргэж өгнө. 


Бичсэн захидлаа ямар хаягаар явуулах вэ?

Монгол улс, Улаанбаатар - 12
Төрийн ордон гэж бичээд УИХ гишүүн хэнд гэдгээ бичээрэй (1 захидал дээр1 л гишүүний нэр бичигднэ). Та заавал буцах хаягаа бичээрэй. Хэрвээ буцах хаяг байхгүй бол таны захидал устгагдах болно. Мөн захидлынхаа дээр ГАРТ НЬ гэж бичвэл таний захидал зорьсон хүндээ хүрэх магадлал улам ихэснэ. 



Бичсэн захидлаа хаана хүргэж өгөх вэ ?

Төрийн ордны хойд талд байрлах арктай байшингийн зүүн талын аркны дэргэд байрлах Иргэдийг хүлээн авах байр гэж бичсэн  хаалгаар ороод тэнд байрлах шуудангийн хайрцганд захидлаа хийнэ. (Захидал дээр марк наах шаардлагагүй зөвхөн очих хаягыг бичсэн байхад хангалттай, энд ерөнхий сайд болон УИХ гишүүдтэй холбоотой захиаг хүлээн авна, яамны сайдуудынхыг тухайн яаман дээр хүлээн авна).




Хэрхэн хянах вэ? 


Таны захидлыг авсан эсэхийг 261029 гэсэн утасруу утасдаж асууна.

Бичсэн захидлаа хэзээ явуулах вэ? 

2011 оны төсвийн хууль 2010 оны 12 сарын 1 гэхэд батлагдаж дууссан байх ёстой. Тэгэхээр та захидлаа 2010 оны 11 сарын 24 өөс өмнө шуудангийн харцагт хийсэн байх ёстой.

Үр дүн.

Таны явуулж байгаа нэг захидал бол бидний үр дүн юм. Тэр захидал л хавтгайруулсан халамжыг зогсоох дохиог гишүүдэд өгнө.

Танаас өөрчлөлт эхлэнэ!



7 comments:

  1. Сайхан санаачлага байна. Иргэдийг хүлээн авах байр нь ордны зүүн хойно, төв МУИС-ын баруун талын арктай байшинд аркны хажууд байдаг. хүмүүст хаяг нь хэрэг болох боловуу гээд :)

    ReplyDelete
  2. Тэр сар бүр 702 тэрбум биш жилдээ 702 тэрбумыг хувааж өгөх юм шүү. жаахан алдчиж.

    Дэмжиж байна. Би копидоод авчихсан өнөөдөр хүргүүлчихнэ. Бид энд ингэж эсэргүүцлээ гээд батлагдах л болно. Харин энэ хөдөлгөөний дүнд хэдэн хүн, хэчнээн залуус эсэргүүцэж байна гэдэг багцаа тоо гарах байх. Түүнийг нь хараад бид өөрсдөө нэгдэж, сар болгын 21000 төгрөгөө нийлүүлээд нэг томоохон ажилд зарцуулбал ямар вэ? бүтээн байгуулалтад шүү. Хүүхдийн эмнэлэг, асрах газар, ... өөр юу ч байсан яахав. Тэгээд монгол залуусын хандиваар боссон гээд хийвэл уг нь ч тал талдаа ашигтай болох байх. 10000 хүн эсэргүүцлээ гэхэд сард тэдний 210000000 /хоёр зуун арван сая/ жилд 2,5 тэрбум төгрөг болно шүү дээ. Их юм хийж болно доо. Миний санал ийм байна.

    ReplyDelete
  3. za za registr ene teree bicheed daraa n tolgoigooroo hunii gar bolchihood tasduulbal yana daa hahaha.

    ReplyDelete
  4. ug n benzeenee sain uildverledeg uildver barichuul onoo muu benzeen n himdraad mand taatai boloh bh daa. za za bi yugaa medhuu. Uguh heregtei bolood l ugch bgaan bailgui dee. Ulaan tug gj hahaha

    ReplyDelete
  5. Yostoi demjij bna tegmeer dee ......

    ReplyDelete
  6. Gadaad ornuudiig duuriah geed bdiim bol yaj hogjson argii duuriahgui, ygaad ymar boltsnii ni duuriagaad bdiimde. Ene mongiig ashigtai ymand zartsuulaasai bitgii dahij songogdohiin tuld zugeer taraachaasai.
    Jishee ni:
    1.Tomor zamiin suljeeg orgojuulj aimag oron nutguud uruu cholootei yvj bolhoor, ingesneer hodoo oron nutgaas hudaldaa hiih bolomjtoi bolj, oron nutgiin hogjil ers saijrana. gants jishee ghed mahnii une hymdrana.
    2.Hotiin tov dotor tomor zamiig teevriin zoriulaltaar tomor zamiin suljeetei holboh. -Ingesneer zamiin hodolgoonii boglrol ers bagsaj, ajil hurdatstai tsagtaa yvagdah bolno mon hotiin mashinii utaa ch ers bagasah bolno.
    3.Hognii uildver barih.
    -Ingesneer ter ih salj chdahgui bgaa hognoosoo salah bolno, hot tsever uzemjtei, ahuin soyol bolon eruul mendiig saijruulna
    4.Tsahilgaanii eh uusveriig oorchilj hymdruulah.
    -Ingesneer oor busad gazruudad barilga barih taatai nohtsliig burduulne.Bidnii huuchnii paaraar oroogoo halaadag system-iig halj togoor hymdhan oroogoo halaah bolomjiig olgoh mon ingesneer nuursnii iluu nootsiig shataalgui zarah esvel bolovsruulah bolomj garna.
    5.Bohir bolon tsever usnii shugamiig orgojuuleh
    -Ingesneer hotiin toirson ger horoolliin orond oron suuts barih taatai bolomjiig company-uudad burduulj ogoh. Utaa bagasaj yduural tuvshin bagasah bolvu. Tuunees oor zuuhand nuurs tulsneer asuudal shiidegdehgui bolvu.
    6.Tsever usnii nootsiig hamgaalah
    -Ur dun bol oilgomjtoi bh gj bodoj bn.
    Geh met mash olon zuil bn. Zugeer neg shineer hoshoo bariad, zamiin nuh boglood, nuursee shataagaad, mongoo taraagaad bval ene uls hezee hogjih ym be. Nemj helhed 50%-aas iluu huvi ni bolovsroliin tuvshin dooguur, 30%-aas iluu huvi ni bolovsroltoi ch gsn gar deeree hden tsaas avhiig iluud uzej bga teglee geed uls orniihoo hogjliig doosh ni tataad bahi baidgaar ni bailgaad baihaa bolimoor ym. Ene tsaasiig yvuulj chdahgui ni ghde ene sanaa taalagdval hureh gazar hurtel ni busdad taraagaarai.
    Hundetgesen B.Telmuun

    ReplyDelete